2021-06-08 14:38:41

ISO 9001:2015

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо

 

Энэхүү олон улсын стандарт нь:

a) Хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, мөн

б) Хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад тохирох байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой аливаа байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон.

Энэхүү олон улсын стандартын бүх шаардлага нийтлэг шинжтэй ба үйл ажиллагааны төрөл, хэмжээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран аливаа байгууллагад хэрэглэх боломжтой.