Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах, түдгэлзүүлэхэд тавих журам МОНС-ББЖ-09:2016

Нэг. Журмын зорилго

Энэхүү журмын зорилго нь “МонСертф” ХХК-ийн баталгаажуулалтын үйл явц төлөвлөгөөт ба үр дүнтэй байдлаар хэрэгжиж байгааг баталгаажуулах зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ

Энэхүү журмыг “МонСертф” ХХК-ийн бүх аудитын багцуудад хамаарна.

Гурав. Хариуцлага

  • Баталгаажуулалтын байгууллага нь аудитын багцаар шийдвэр гаргах ба баталгаажуулалтыг өөрчлөх хариуцлагыг хүлээнэ.
  • Баталгаажуулалтын шийдвэрийг гэрээлж болохгүй (outsourcing).

Дөрөв. Тодорхойлолтууд

  • Аудитын багц: аудитын ажлын бүрэн баримтууд. Аудитын багцын агуулга аудитын хэлбэрээс шалтгаална.

 

Тав. Журам

 

5.1. Баталгаажуулалтын шийдвэр

 

5.1.1. Баталгаажуулалтын байгууллага аудитын багцын техникийн агуулгад дүн шинжилгээ хийж батална .

 

5.1.2. Аудитын багц бүрэн бүтэн биш тохиолдолд аудитын багтай холбоо барьж дутуу мэдээллийг гүйцээх, засах зүйлүүдээ гүйцэтгэхийг хүснэ.

 

5.1.3. Баталгаажуулалтанд саад болж болох үл тохирол байгаа тохиолдолд багцыг холбогдох арга хэмжээ авагдах хүртэл хойш нь тавина. Арга хэмжээнүүд авагдаж дууссаны дараа техникийн дүн шинжилгээ мөн хийгдэж дуусна.  

 

5.1.4. Аудитын багцад сэтгэл хангалуун болсон нөхцөлд баталгаажуулалтын байгууллага Аудитын багцад дүн шинжилгээ хийх маягтан гарын үсэг зурж баталгаажуулна.

 

5.1.5. Файлыг дараа нь захиргаанд шилжүүлж гэрчилгээ гаргуулна.

 

5.2. Баталгаажуулалтын хугацааг сунгах

5.2.1. Тухайн байгууллагын удирдлагын тогтолцоо үр дүнтэй хэрэгжиж байгаа гэдгийг магадлан батлах боломжгүй тохиолдолд “МонСертф” ХХК-тай баталгаажуулалтыг ямар ч үед хойшлуулж болно. Мөн түүнчлэн клиент байгууллага “МонСертф”-тэй байгуулсан гэрээнийхээ шаардлагыг хангаагүй тохиолдолд баталгаажуулалтыг хойшлуулна.

 

5.2.2. Баталгаажуулалт хойшлогдсон нөхцөлд үйлчлүүлэгч байгууллага гэрчилгээг сурталчилах эсвэл баталгаажигдсан хэмээн нотлох боломжгүй. Хугацаа хойшлогдсон мэдээлэл “МонСертф” ХХК-ийн вэбсайт дээр тавигдана.

 

5.2.3. Хугацаа сунгалтын дээд хэмжээ 6 сар байна.

 

5.2.4. Хугацааг сунгасан тухай бичгээр мэдэгдэнэ. Мөн бичгэн залруулах арга хэмжээний төлөвлөгөөг үйлчлүүлэгч 10 ажлын өдрийн хугацаанд ирүүлсэн байна.

 

5.2.5. Аудиторууд талбар дээрх үзлэгийн тайланг ирүүлнэ. Тайланг холбогдох тайлангийн маягтаар хийсэн байх ба хугацааг сунгасан эсвэл татгалзсан зөвлөмжийг тодорхой бичсэн байна. Холбогдох дэмжих баримтууд тайланд хавсрагдсан байна.

 

5.2.6. Сунгасан хугацаанд залруулах арга хэмжээг аваагүй тохиолдолд “МонСертф” ХХК-иас  баталгаажуулалтыг түдгэлзүүлнэ.

 

5.3. Баталгаажуулалтыг татгалзах

 

5.3.1. Үйлчлүүлэгчийн удирдлагын тогтолцоо аудитын стандарт эсвэл төлөвлөгөөт арга хэмжээнүүдтэй харьцуулахад ноцтой үл тохирлыг харуулсан мөн үл тохирлуудыг засч залруулах ажиллагааг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадваргүйгээ харуулсан тохиолдолд гэрчилгээ олголтыг татгалзана. “МонСертф” ХХК-ийн нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хийгээгүй эсвэл “МонСертф” ХХК-ийн аудиторуудыг аудитын зорилгоор баталгаажуулалтанд хамрагдаж байгаа байршилд нэвтрүүлээгүй зэрэг тохиолдолд гэрчилгээг татгалзах боломжтой.

5.3.2. Ихэнх тохиолдолд баталгаажуулалтын хугацааг сунгах үйл явдал гэрчилгээг татгалзахад хүргэдэг. Гэвч ноцтой үл тохирол эсвэл клиентийн хамтран ажиллах чадваргүй нөхцөлд даруй татгалзах байдал бий болдог.

5.3.3. Татгалзлын мэдээллийг доорх 5.5-д заасны дагуу мэдэгдэнэ.

5.3.4. Хэрэв татгалзлын шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол заргыг “МонСертф” ХХК-ийн гомдол зарга шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ

5.4. Баталгаажуулалтыг цуцлах

5.4.1. Үйлчлүүлэгч “МонСертф” ХХК-иас олгосон гэрчилгээг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй болсон нөхцөлд гэрчилгээг цуцлана.

5.4.2. Цуцлалт шаардагдсан нөхцөлд мэдээллийг зохих ёсоор холбогдох журмын дагуу бөглөж доорх 5.5-д заасны дагуу үйлчлүүлэгчид мэдэгдэл хүргүүлнэ.

5.5. Үйлчлүүлэгчид мэдэгдэл хүргэх

5.5.1. Баталгаажуулалтын удирдлагын хугацааг сунгах, татгалзах, цуцлах шийдвэрийг дараахь байдлаар үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.

5.5.2. Албан ёсны захидлын баталгаатай шуудангаар явуулна. Энэ захидалд:

 

 

  • Гэрчилгээний хугацааг сунгах, татгалзах, цуцлахаа батлах
  • Татгалзсан, цуцалсан нөхцөлд – үйлчлүүлэгч нэн даруй баталгаажуулалтын тэмдэг зэрэг баталгаажуулалтыг ашиглах асуудлыг зогсоох шаардлагатайг баталж гэрчилгээг эргүүлэн өгөхийг хүсэх
  • Хугацаа сунгасан нөхцөлд – гэрчилгээг сурталчлах, гэрчилгээний тэмдэгийг ашиглах зэргийг сунгасан хугацаанд зогсоох

5.5.3. Холбогдох бүртгэлийн маягтууд болон захидлыг гэрээний файлд хадгална

Зургаа. Бүртгэлүүд

Бүртгэлийн нэр

Байршил

Хугацаа

Аудитын багцад дүн шинжилгээ хийх маягтууд

Гэрээний хавтсанд

Одоогийн баталгаажуулалтын мөчлөг + 3 жил

Хугацаа сунгах, татгалзах, цуцлах

Гэрээний хавтсанд

Одоогийн баталгаажуулалтын мөчлөг + 3 жил

Гэрчилгээ

Гэрээний хавтсанд

Одоогийн баталгаажуулалтын мөчлөг + 3 жил