2018-03-31 19:17:14

"Дэлхийн стандарт Монголд" аяныг Архангай аймгаас эхлүүллээ

“ДЭЛХИЙН СТАНДАРТ МОНГОЛД” аяны хүрээнд анхны аймагтаа зочиллоо.

МонСертф ХХК нь Монгол орон даяар “ДЭЛХИЙН СТАНДАРТ МОНГОЛД” аяныг өрнүүлж, анхны гараагаа 3 сарын 10-нд Архангай аймгаас эхлүүллээ. Биднийг найрсагаар хүлээн авч уулзсан СХХэлтсийн Дарга Г.Батбаатар, хэлтсийн хамт олон болон аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан, ТЗУХ дарга Ш.Гомбодорж нартаа гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Тус аяны анхны стандартын сургалтад 60-аад аж ахуй нэгж байгууллага амжилттай оролцож сертификатаа гардан авлаа.

Ингээд аяны дараагийн аймаг болох Завхан аймаг луу бид аяны жолоогоо заллаа. 3 сарын 12-нд 10.00 цагаас Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордны 2 давхрын хурлын зааланд уулзацгаая.