2021-06-08 15:34:33

ISO 27001:2013

ISO 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

 

Энэ стандартыг бүх төрлийн байгууллагад хэрэглэх боломжтой (жишээ нь: ашгийн төлөө байгууллагууд, төр, нутгийн удирдлагын байгууллага, төрийн бус, ашгийн бус байгууллага).

Энэ стандартаар байгууллагын үйл ажиллагааны нийтлэг эрсдэлийн хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (МАБМТ)-г бий болгох, хэрэгжүүлэх, ажиллуулах, хянах, нягтлан шалгах, дэмжих, сайжруулахад тавих шаардлагыг тодорхойлсон.

Байгууллагын хэрэгцээ шаардлагад тохируулсан аюулгүй байдлын хяналтуудыг хэрэгжүүлэхэд тавих онцлог шаардлагуудыг энэ стандартаар тодруулсан болно.

Мэдээллийн өмч хөрөнгийг хамгаалах, сонирхогч талуудын итгэлийг бий болгож чадах аюулгүй байдлын зохих хяналтуудыг сонгох боломжийг энэ стандарт олгоно.