БАТАЛГААЖУУЛАЛТ

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО БА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ

Баталгаажуулалтын зорилго

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийх замаар зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд баталгаажуулалтын зорилго оршино. 

Монсертф ХХК-ийн бүтэц

Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” МУ-ын хуулийн хүрээнд менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг олон улсын MNS ISO/IEC 17021, MNS ISO/IEC 17065 стандартын дагуу итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага хэрэгжүүлнэ.