2017-05-11 10:06:19

ISO 50001

ISO 50001 Эрчим хүчний менежмент   

 

Олон улсын энэхүү стандарт нь тогтолцоот хандлагыг авч хэрэглэн эрчим хүчний үр ашигтай байдал, ашиглалт зарцуулалт гэх мэт эрчим хүчний гүйцэтгэлээ тасралтгүй  сайжруулалтанд хүргэх зорилго бүхий 
байгууллагуудын эрчим хүчний менежментийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх,  хэвшүүлэх,  сайжруулахад тавигдах шаардлагуудыг тогтооно.

Энэхүү олон улсын стандарт нь эрчим  хүчний хэмжилт, баримтжуулалт, тайлагнал гэх мэт эрчим хүчний ашиглалт, зарцуулалтанд хамааралтай шаардлагууд болон эрчим хүчний гүйцэтгэлд нөлөө бүхий тоног 
төхөөрөмж, тогтолцоо, үйл явц, ажилтнуудад хамааралтай зохион бүтээлт боловсруулалт, ханган нийлүүлэлтийн дадлуудын шаардлагыг тогтооно.

Энэ олон улсын стандартыг байгууллага өөрөө эрчим хүчний гүйцэтгэлийг ажиглах хэмжих ба нөлөөлж чадахаа тодорхойлоход хэрэглэнэ.

Уг стандарт нь эрчим хүчний гүйцэтгэлийн тодорхой шалгууруудыг тогтоохгүй. Энэхүү олон улсын стандартыг дангаар нь хэрэглэхээр зохиомжилсон боловч бусад удирдлагын тогтолцоонуудын нэг тал болгох эсвэл тэдгээртэй нэгтгэх боломжтой.