2023-10-20 16:10:41

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТЫН ХУГАЦАА ТООЦОХ АРГАЧЛАЛЫН ЗААВАР

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТЫН ХУГАЦАА ТООЦОХ ЗАРЧИМ

1. Аудитын хугацаа тогтооход баримтлах зарчмууд

Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудит хийх хугацааны 80 хувь нь газар дээр хийх аудит, 20 хувь нь баримт бичиг дээр ажиллахад зарцуулагдана.

Магадлах аудитын өдрийг тогтоохдоо баталгаажуулалтын анхдагч аудитын өдрийг хамгийн багадаа 1/3-д хуваасантай тэнцэх өдрөөр тогтооно.

Давтан баталгаажуулалтын аудит өдрийг тогтоохдоо баталгаажуулалтын анхдагч аудит өдрийг 2/3-т хуваасантай тэнцэх өдрөөр тогтооно.

Хоёр буюу гурван стандартаар хамтатгасан (нэгдсэн менежментийн тогтолцооны) аудит хийхэд стандарт бүрээр баталгаажуулалтын аудитын өдрийг тооцож, тэдгээрийн нийлбэрийг 30 хувь бууруулан хамтатгасан аудит өдрийг тогтооно.

2. Аудит хийх хугацаа

Аудит хийх хугацааг хүн-өдрөөр хэмжинэ.  

Аудит хийх хугацаанд үйлчлүүлэгчийн газар дээрх аудит, аудитыг төлөвлөх, баримт бичгийг хянаж үзэх, үйлчлүүлэгчтэй холбоо барих, тайлан бичих, алсын зайны үйл ажиллагаанд зарцуулах зэрэг хугацааг багтаана.

Төлөвлөх, тайлан бичих зэрэгт нэмэлт хугацаа шаардлагатай тохиолдолд газар дээрх аудитын хугацаанаас хасч болохгүй.

Аудит хийх хугацааг тооцохдоо техникийн салбарын болон стандартын онцлог хүчин зүйлсийг тусгайлан авч үзнэ. Хүчин зүйлсийн жагсаалт болон аудитын хугацааг нэмэгдүүлэх, бууруулах  хувийг аудитын хугацаа тооцох програмд оруулсан бөгөөд энэ зааврын Хавсралт 1-ээс үзнэ.

Аудитын хугацааг нэмэгдүүлэх, бууруулах  хувь нь 30 хувиас хэтрэхгүй байна.

3. Хүн-өдөр

Нэг хүн-өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба үдийн хоол, аяллын хугацаа үүнд хамаарахгүй.

Аудитын хүн-өдрийг төлөвлөхөд ажлын өдрийг уртасгах замаар аудитын хугацааг богиносгож болохгүй.

Аудитын хүн-өдрийн тооцоолол бутархай гарсан тохиолдолд 0.5 өдрийн давтамжаар дээшлүүлж тооцно. 

Шаардлагатай тохиолдолд 1 стандартаар 1 аудитор томилох ба техникийн шинжээч томилсон тохиолдолд аудитын өдрийг багасгахгүй.

4. Ажиллагсдын тоо

Ажиллагсдын тоонд баталгаажуулалтын хамрах хүрээнд багтах үйл ажиллагаанд оролцдог ээлжийн ажилчдыг багтаасан орон тооны бүх ажилтнууд хамаарна.

Энэ тоонд мөн аудит хийх явцад ажиллаж байгаа байнгын бус (улирлын, түр, гэрээт) ажилтнууд багтсан байна.

Ажилласан цагаас хамааран орон тооны бус болон хагас цагаар ажилладаг ажилчдын тоог багасгаж, нэмэгдүүлэх мөн түүнтэй тэнцэх тооны орон тооны ажилтны тоонд шилжүүлэн тооцож болно. (жишээлбэл: 4 цаг / өдөр ажилладаг 30 орон тооны бус ажилтан 15 үндсэн ажилтантай тэнцэнэ.)

Улирлын чанартай ажил эрхлэх тохиолдолд (жишээлбэл, ургац хураалтын ажил, аялал жуулчлал, мах боловсруулах үйлдвэр, барилга, зочид буудал гэх мэт) ажиллагсдын тоог тооцоолохдоо ихэвчлэн улирлын оргил ачааллын үед ажиллах ажиллагсад дээр үндэслэнэ.

Нэг ижил төрлийн ажлын байран дээр ажиллаж байгаа ажилчдын тоог бууруулж тооцох боломжтой.

Хагас цагийн ажилчдын тоог ажилласан цагаас хамааруулан бууруулж орон тооны ажиллагсадтай адилтгах боломжтой. Зарим байгууллагын онцлогоос хамааруулан түр ажиллаж байгаа, ур чадвар эзэмшээгүй ажиллагсдын тоог мөн ийм байдлаар бууруулах боломжтой.

Мэргэжлийн ур чадвар шаардлагагүй олон тооны ажилчдын тоог бууруулж тооцоолохдоо ХЭМАБ талаасаа үүдэн гарах эрсдлийг авч үзнэ.

Аудитын байгууллага ажиллагсдын тоог тооцож тухайн байгууллагатай тохиролцоно.

5. Түр ажлын байр

Тусгай ажил, үйлчилгээг тодорхой хугацаанд гүйцэтгэхээр байгууллагаас бий болгосон цаашид байнгын болохгүй түр ажлын байр

6. Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитын хугацааг IAF MD 5 Олон Улсын Итгэмжлэлийн Форумын Заавал мөрдөх баримт бичиг 5-ын дагуу тооцно. 

7. Төвөгшлийн зэрэг (БОMТ болон ХЭМАБ-д хамаарна)

Энэхүү баримт бичигт Байгаль орчны менежментийн тогтолцооны аудит явуулах хугацаанд нөлөөлөх эрсдэлийн зэрэгт хамааруулан 4 төвөгшлийн зэрэг, Хөдөлмөрийн эрүүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудит явуулах хугацаанд нөлөөлөх эрсдэлийн зэрэгт хамааруулан 3 төвөгшлийн зэрэг тус тус тогтоосон.

Төвөгшлийн зэргийн ангилал

Өндөр эрсдэлтэй

Өндөр эрсдэлтэй гэж тухайн салбарт гарсан алдаанаас эдийн засгийн хор хохирол болон хүний амь нас эрсдэх магадлалтай салбарыг хэлнэ.

Энд дараах салбаруудыг хамруулах ба үүгээр хязгаарлагдахгүй болно: Хүнс, эмийн үйлдвэрлэл, агаарын тээвэр, усан онгоц үйлдвэрлэл, нарийн төвөгтэй барилга угсралт, эрчим хүч ба хийн тоног төхөөрөмж, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ, цөмийн эрчим хүч, химийн бодис үйлдвэрлэл зэрэг юм.

Дунд эрсдэлтэй

Дунд эрсдэлтэй гэж тухайн салбарт гарсан алдаанаас гэмтэл, өвчлөл үүсэх магадлалтай салбаруудыг хэлнэ.

Энд дараах салбаруудыг хамруулах ба үүгээр хязгаарлагдахгүй болно: Барилга угсралт, металл болон материалын үйлдвэрлэл, металл биш үйлдвэрлэл, тавилгын үйлдвэрлэл, оптик төхөөрөмж, амралтын болон хувийн үйлчилгээ зэрэг юм.

Бага эрсдэлтэй

Бага эрсдэлтэй гэж тухайн салбарт гарсан алдаанаас гэмтэл, өвчлөл үүсэх бага магадлалтай салбаруудыг хэлнэ.

Энд дараах салбаруудыг хамруулах ба үүгээр хязгаарлагдахгүй болно: Хөвөн даавуу, хувцас үйлдвэрлэл, цаас, цаасан бүтээгдэхүүн, хэвлэлийн үйлдвэр, оффиссын ажлууд, боловсрол, худалдаа, зочид буудал, зоогийн газар зэрэг юм.

Хязгаарлагдмал

Хязгаарлагдмал эрсдэлтэй гэж тухайн салбарт гэмтэл, өвчлөл үүсэх магадлал байхгүй шахуу салбаруудыг хэлнэ.

Энд дараах салбаруудыг хамруулах ба үүгээр хязгаарлагдахгүй болно: Оффисын ажлууд г.м.

Эрсдэлийн зэргийн хүснэгтийг програмд оруулсан бөгөөд энэхүү зааварчилгааны хавсралт 2-оос харж болно.

8. Аудитын хугацаа дээр үндэслэн хүсэлт гаргагч байгууллагын аудитын төлбөр бодогдоно. 

9. Хэрвээ Та өөрийн байгууллагын баталгаажуулалтын төлбөрийн үнийн санал авахыг хүсвэл доорхи линкээс өргөдлийн маягтыг татан авч бөглөөд манай  info@moncertf.mn хаяг руу ирүүлнэ үү.

https://moncertf.mn/index.php?module=content&id=96