2021-06-09 02:31:25

Дэлхийн Итгэмжлэлийн өдөр 2021

Жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг Олон улсын итгэмжлэлийн форум /IAF/ болон Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /ILAC/-аас Дэлхийн Итгэмжлэлийн өдөр болгон тунхаглаж олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг Итгэмжлэлээр дэмжих нь” уриан дор тэмдэглэж байна.

 

Дэлхийн улс орнууд нэгдэн 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах гэсэн гурван тулгуурт суурилсан 17 зорилго, 169 зорилттойгоор тодорхойлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан.

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэхэд тохирлын үнэлгээний итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллагын үүрэг оролцоо нэн чухал билээ. МонСертф ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаас тохирлын үнэлгээний баталгаажуулалтын үйл ажиллагаагаа үндэсний болон олон улсын түвшинд итгэмжлүүлж Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд тогтвортой, менежменттэй хөгжих, өрсөлдөх чадавхаа  сайжруулах, олон улсын зах зээлд гарах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, худалдааны саад тотгорыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар улс орны хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтэнд хувь нэмэр оруулан ажиллаж байна.  

 

Итгэмжлэлийн байгууллага, тохирлын үнэлгээний салбарын хамт олон, үйлчлүүлэгч болон хэрэглэгчид Та бүхэнд Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!