БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ЗАРЧИМ
MNS/ISO 17065:2013 Тохирлын үнэлгээ — Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага стандартын шаардлагын дагуу Монсертф Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалтын үйлчилгээний төлбөрийн хэмжээг тооцоолоход үнэлгээний хүн өдөр гол үзүүлэлт болон дараах зарчим болон хүчин зүйлсийг харгалзан үздэг.
- 0-20 ажилтантай бол 2.0 хүн/өдөр
- 21-50 ажилтантай бол 3.0 хүн/өдөр
- 51-100 ажилтантай бол 4.0 хүн/өдөр
- 101-150 ажилтантай бол 5.0 хүн/өдөр
- 151-250 ажилтайнтай бол 7.0 хүн/өдөр
- 251-400 ажилтантай бол 9.0 хүн/өдөр
- 401-1000 ажилтантай бол 14.0 хүн/өдөр
Дараах хүчин зүйлсийг харгалзан үзэж үнэлгээний өдөр нэмэгдэх буюу буурах боломжтой.
- Салбарын тоо хэмжээ
- Ээлжийн ажилтай эсэх
- Үйл ажиллагааны автоматжуулалт
- Менежментийн тогтолцооны баталгаажуулалттай эсэх
- Дотоод хяналтын лабораторитой, итгэмжлэгдсэн эсэх
Баталгаажуулалтын төлбөр=аудитор хүн өдрийн төлбөр+баталгаажуулалтын менежментийн төлбөр+НӨАТ
Бид хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих үүднээс тусгай тарифаар хөнгөлөлттэй төлбөрөөр баталгаажуулалтыг санал болгодог.
Та өөрийн байгууллагын баталгаажуулалтын үнийн саналыг авахыг хүсвэл доорхи линкээр өргөдлийн маягтыг татан авч бөглөөд манай info@moncertf.mn хаяг руу илгээнэ үү. Танд тодруулах, мэдээлэл авах хэрэгцээ гарвал оффисын 70115522 дугаар луу хандана уу.
https://moncertf.mn/index.php?module=content&id=554