2017-07-20 16:21:45

"Хангал Констракшн" ХХК ISO 9001:2015 стандартаар үндэсний баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа.

 “ХАНГАЛ КОНСТРАКШН” ХХК Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 7 сарын 20-ны өдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, “Хангал констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Хуягбаатар, тус компанийн ажлын хэсэг, аудитын багийн бүрэлдэхүүн зэрэг албаны хүмүүс оролцов.  

Гэрчилгээ авч байгаад нь баяр хүргэж “МонСертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, “Хангал констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Хуягбаатар нар үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ “ХАНГАЛ КОНСТРАКШН” ХХК-нд Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ гардан авснаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, гадаад зах зээлд гарах боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол улсад хэрэгжиж байгаа Дэлхийн банкны болон Европын Сэргээн босголтын банкны төсөлд хамрагдах нэг нөхцөл нь хангагдаж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Сүүлийн жилүүдэд бүх салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүд Олон улсын  менежментийн тогтолцооны бүлэг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэл эрмэлзэл, идэвхи санаачлага нь нэмэгдэж байгаа нь байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, улмаар дэлхийн зах зээлд гарах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг ойлгосны нэг илрэл юм.

Энэхүү үйл явдал нь Монгол улсын аль ч байгууллага, аж ахуйн нэгж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, итгэмжлэгдсэн эрх бүхий үндэсний баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж, олон улсын болон үндэсний баталгаажуулалтын гэрчилгээг авах боломжтой болсоныг  харууллаа.

Маягт татах